17 June 2011

ND Filters

Зиак энэ удаа зураг авдаг болон dlsr камераар видео хүмүүсд зориулж ND filter-н талаар богинохон мэдээлэл оруулав. Анх хүмүүсийг гэгээн цагаан өдрөөр эсвэл үүрээр ч юм уу тэнгэр гэх мэтийг ямар ч detail, highlight алдагдуулахгүйгээр long exposure-р үнэхээр гоё хийгээд байхыг хараад гайхаад учрыг нь олохгүй байж билээ. Ойлгоц муутай бичсэн бол уучлаарай :P

ND filter гэдэг нь Neutral density filter гэсэн үг бөгөөд Монголчилвол ямар ч өнгөгүй аль эсвэл саарал фильтер гэсэн үг юм. Эсвэл бүр амарханаар ND filter нь хүний нарны хар шил л гэсэн үг. Энэ нь линзээр нэвтэрч байгаа гэрлийг багасгах зориулалттай байдаг бөгөөд өнгөнд ямар ч нөлөө үзүүлэх ёсгүй юм. (муу чанарын фильтерүүд нь зургийг бүдэг болгон мөн өнгийг алдагдуулдаг). Мөн энэхүү фильтерүүдийг ашигласнаар зурагчин болон видео хийж буй хүн нь аппаратныхаа aperture, exposure time, motion blur-г тухайн байдалдаа илүү сайн тохируулах боломжтой болох юм.

Жишээгээр тайлбарлавал: 


Зураг дээр бичээстэй байгаагаар баруун гар талын зурагт ND filter ашиглаж зүүн гар талд ашиглаагүй байна. Зүүн гар талын зурагт тэнгэрийн хамаг detail алдагдаж бараг цав цагаанаар угаагдсан бол харин баруун гар талд тэнгэр өнгөө алдалгүй хөх цэнхэр үлдэж мөн үүл ч харагдаж байна ингэснээр зураг нь чухал detail, highlight -аа авч үлдэж байгаа юм.


Харин энэ зураг дээр мөн адил баруун тал ND filter-тэй зүүн тал ашиглаагүй байна. Зүүн гар талын зураг snapshot шиг харагдаж байгаа бөгөөд ус нь хөлдөөстэй мэт ямар ч хөдөлгөөнгүй уйтгартай зураг байгаа биз харин баруун гар талд нь усны хөдөлгөөнийг зурагнаас харж болох бөгөөд зүүн гар талаа бодвол хамаагүй үзэсгэлэнтэй харагдаж байна. Зүүн гар тал хэрэв хурц нартай өдөр бол магадгүй aperture 22 дээр shutter speed 1/500с илүү хурдан авсан байгаа харин баруун гар талын зургийг aperture 8-11, shutter speed бүр 10 секунд хүртэл нээлттэйгээр авч болох юм ингэснээр усны урсгалыг гайхалтай буулгаж чадаж байгаа юм.

ND FILTER -н төрлүүд.
ND filter нь дотроо хэд хэдэн төрөл байна. Жишээлбэл: Graduated ND Filter, Fader ND Filter, энгийн заасан f-stop ND filter гэх мэт

GRADUATED ND FILTER


Дээр байгаа зураг бол нь Grad ND Filter (Graduated), өөрөөр хэлбэл нэг хэсэг нь харанхуй нөгөө хэсэг нь гэрэлтэй. Ийм filter-г 2 тэс ондоо гэрэлтэй зүйл авахад ашиглана, дээрх жишээ нь дээр авч үзэхэд газарт байгаа хэсэгт уул хадны нөмөрт байгаа учир линзээр гэрэл бага орж байгаа учир зурагний гэрэл тохирч байна тиймээс гэрэлтэй талыг нь тусгасан, харин дээд хэсэг буюу тэнгэр нь хэт их гэрэл орж detail алдагдаж бүр цав цагаан болсон байна тиймээс тэр талд нь харанхуй хэсгийг нь харуулсанаар тэнгэрийг үзэсгэлэнтэй дүр төрхийг нь хадгалж чадах юм. Зураг дээрээс хараад ойлгох биз дээ... :P


FADER ND FILTER

Fader ND Filter нь болхоор дээрх зураг дээр үзүүлсэнээр лензнийхээ өмнө screw in хийгээд оруулчихна. Filter -ээ эргүүлээд хэр харанхуй эсвэл хэр гэрэлтэй болохыг нь тохируулчихна. Fader нь зураг гэхээсээ илүү видео хийдэг хүмүүсд маш их чухал байдаг. Яагаад гэхлээр мэдээж бусад filter шиг өөрчлөх хэрэг гарвал заавал авч солих шаардлагагүйгээр эргүүлээд л тохируулчихна. Бусад нь болхоор байдалдаа тохируулж байнга сольж авах шаардлага гарах юм.

Хэрэв Англи хэл чинь сайн бол ЭНД ДАРЖ ороод бүр дэлгэрэнгүй тайлбар мэдээлэлтэй нь аваарай...

Жишээ зурагнууд:









Хэрэв ND filter авмаар байгаа бол...
Filter-г Canon, Nikon гэх мэт аппаратны компани үйлдвэрлэдэггүй бөгөөд B+W (Schneider), Hoya, Singh-Ray, Lee Filter Systems, Light Craft Workshop гэх зэрэг брендүүд тусгайлан гаргадаг. Үүнээс гадна өөр зөндөө бренд байгаа ч энэ хэдийг л бусад мэргэжлийн хүмүүс зөвлөдөг. Бренд бүр нь өөрийн давуу талтай л байлгүй, энэ хэдээс аль нь сайн гэдгийг би хувьдаа ашиглаж үзээгүй болхоор хэлж мэдэхгүй юм. Өөрсдөө хайж ухаад сонгоно биз. Харин видео хийх гэж байгаа хүмүүсд гэвэл Singh-Ray -н Vari ND болон Light Craft Workshop-н Fader ND 2г зөвлөж байна. Хэрэв халаасанд чинь илүү их зоос байгаа бол Singh Ray (77mm - 340$, 390$) харин үгүй бол Light Craft Workshop (77mm - 125$)-г сонирхоорой... 


Доороос хэдэн тест видео үзнэ үү





















Миний хувьд бол LCW -нх таалагдаад байгаа...


 

5 comments: