21 August 2011

Editing 5Dmkii/7D video in FCP

 
Хэрэв та 5Dmkii болон 7D камераар видео хийдэг мөн apple компъютерийн Final Cut програм ашигладаг бол энэхүү 2 видеоноос хэрхэн байнгын render хийгээд байхгүй форматруу хөрвүүлэх зааврыг үзээрэй. 


 

Видеоноос ойлгохгүй байгаа ч юм уу ямар нэгэн асуудалтай байгаа бол доорх тайлбарыг уншина уу...


DLSR камер нь өндөр чанарын видео хийдэг болоод багагүй хугацаа өнгөрч байгаа билээ гэхдээ энэ камер өөрийн .mov өргөтгөлөөр бичдэг тул Final Cut (мэргэжлийн хүмүүсийн стандард програм) дээр шууд ажиллах нь тун тохиромжгүй байдаг (нэг өөрчлөлт оруулаад л дахин дахин render хийж асар их цаг үрэх) тиймээс хүмүүс анх Final Cut Studio -д хамт ирдэг Compressor програмаар Apple Prores форматруу хөрвүүлсэнийхээ дараа Final Cut програмдаа edit хийдэг гэхдээ энэ нь хүртэл хөрвүүлэх гэж нилээд удаан хугацаа шаарддаг харин энэ видео эсвэл энэ тайлбарын дагуу хийвэл хөрвүүлэх явцаа дор хаяж 2,3 дахин хурдасгах талаар мэдэж авах болно.

Юуны өмнө ЭНЭ ЛИНК-р орж Drivers & Softwares хэсэгрүү орж үйлдлийн системээ сонгоод EOS MOVIE Plugin-E1 for Final Cut Pro Ver1.2 гэсэн plugin-г суулгаарай. Үүний тусламжтайгаар давхар Compressor дээр хөрвүүлж удалгүй шууд Final Cut дотроо оруулахдаа хурдан хөрвүүлэх боломжтой болох юм. Ингэсний дараа та байнга render хийнэ гэж санаа зоволгүй edit хийх ажлаа үргэлжлүүлж болно :). 

Формат сонголтууд дундаас ер нь би хувьдаа Apple Prores LT хувилбарыг өргөн ашигладаг хэрэв бусад төрлийг нь мэдмээр байвал GOOGLE-с асууна биз. Ямартаа ч Prores LT нь хангалттай хийж чаддаг, ер нь бол хооронд хөрвүүлэхдээ хэр их чанар алдуулахаасаа л хамаарна. Хамгийн том нь Apple Prores 4444 гэж байгаа бөгөөд тэр нь асар том хэмжээтэй гэдгийг анхаараарай... 

Үүнийг мэдэхгүй хүмүүс одоо ингээд видеогоо цаг алдалгүй хурдан edit хийж болох нь ээ :)

No comments:

Post a Comment