11 December 2011

Time Lapse Experience




Энэ удаа өөрийн хийсэн time lapse-г оруулж байна. Та бүхэнд таалагдана гэж найдая...





Нийтдээ 1200+ зураг орсон бөгөөд after effects програм дээр нийлүүлсэн. Бүх зургийг нэг өдрийн дотор л авсан, 1200хан зураг орсон болхоор энэ видеоний оригиналь урт нь 50 секунд орчим л болох байсан түүнийг нь after effects програмын тусламжтайгаар сунгаж ядаж 1минут 40 секунд болголоо. Зарим хэсэг жишээлбэл үүлний хэсэг дээр хэтэрхий цөөн зураг авсан байсны улмаас бага зэрэг stop motion маягийн харагдаж байгааг анзаарч байгаа байх. 

Гэрэлтэй үед LCW ND Filter ашиглаж хүмүүсийн хөдөлгөөнийг бичиж авсан бөгөөд ND Filter-гүйгээр ингэж авах боломжгүй юм. Харин шөнийн зурагнууд ихэвчлэн 1-2 seconds-н exposure болон хоорондоо 10-15second-н interval-тай дарагдсан байгаа. 

Ашигласан зүйлс:

Canon 7D 
24-70mm f2.8
LCW ND Filter
TW 282 Remote

After Effects
Compressor


Music: The Album Leaf - Shine


жич: ND Filter Review II-н видеог оруулах байсан харамсалтай нь Final Cut Studio 3 -аа Final Cut X болгож update хийсний улмаас прожект маань нээх боломжгүй учраас хойшлогдсоныг анхаарна уу... одоогоор Final Cut X програмтай хараахан танилцаж амжаагүй л явна...


Дараагийн видеонд та бүхэнд time lapse хийх талаар Монгол хэл дээрээ видео оруулах болно :)



Мөн хэдэн хэдэн зурагнуудаас нь бас орууллаа :)







No comments:

Post a Comment