Юуны өмнө хэлэхэд би энэ filter зардаг хүмүүстэй ямар ч холбоогүй бөгөөд зүгээр л би өөрөө худалдаж аваад review хийсэн болно. Ингээд энэ видеоноос ND Filter хэрхэн өөрчилж байгааг үзээрэй...
Өмнө нь би ND Filter-н талаар оруулж байсан, үзээгүй бол ЭНД дарж үзээрэй. Товчхондоо хэлвэл өдөр хэт их гэрэлийг багасгаж өгөх зориулалттай эд юм.
Энэ видеонд гарч байгаа нь Light Craft Workshop (Хонг Конг-д байрладаг) компанийх бөгөөд 77mm цагирагтай нь 120 орчим USD үнэтэй мөртлөө Singh Ray брендийн 400+ долларын үнэтэй filter-үүдээс чанараараа бараг л дутахгүй эд юм.
ДАВУУ ТАЛУУД:
- Чанартай filter 77mm нь 120USD гэхэд бусад үнэтэй filter-үүдээс дутахгүй мөртлөө боломжийн үнэтэй.
- UV filter шиг лензнийхээ урд эргүүлээд л зоочихдог, над мэтийн хүмүүс энэ нь илүү амар байдаг.
- 2-8 stop гэрэл багасгах чадвартай (9-12 гэсэн төрөл бас худалдаалж байгаа)
- Filter-ийнхээ гэрлийн хэмжээг ердөө эргүүлээд л сольчихно.
- Vignetting маш бага үүсгэдэг.
СУЛ ТАЛУУ:
- Зарим ленз дээр хэт тултал нь шахвал зурганд X хэлбэртэй харлаж байна лээ.
- Лензний урд талынх нь хэмжээг нэг размераар томосгоно. Жишээ нь: 77mm бол 82mm болно.
- Filter-н хамт 82mm-н таглаа өгдөг ч гэсэн тэр таглаа нь нэг эвгүй муу юм шиг санагдсан.
- Filter-г хийсэн үед lens hood нэмэх боломжгүй учир өөр аргаар lens flare -г багасгана.
Хэрэв энэхүү filter -г сонирхож байгаа бол ЭНД дарж албан ёсний онлайн дэлгүүрлүү зочлоорой...
Мөн Review II -р хэсгийг тун удахгүй оруулах болно :)
No comments:
Post a Comment