04 August 2011

All About Time Lapse


Завгүй байсаар блогдоо юм хийлгүй идэвхигүй болчих юм. Ингээд энэ удаа хэрхэн time lapse хийх болон бага зэрэг мэдээлэл өгье гэж бодсон юм. Миний блогоор ордог хүмүүс бол ер нь ихэнхи нь гадарладаг болчихсон байгаа байх. 
Time Lapse гэдэг нь бол ойлгоход маш энгийн бөгөөд ердөө л зурагаар видео хийх юм. Үүний хийхийн тулд хамгийн амарханаар бол камераа ямар нэгэн газар аль эсвэл хөл дээр тавьж байгаад л тодорхой хэмжээний зайтай олон зураг дараад л нийлүүлээд боллоо...

Time Lapse хийхэд ерөнхийдөө бүр сайн түвшинд хийе гэвэл хэд хэдэн зүйл хэрэгтэй болно түүний доор дэлгэрэнгүй уншина уу... Энэхүү видеог хийхэд тухайн хүнээс ямар зүйл хийх гэж байгаагаас хамаараад хичнээн ч хэмжээний цаг гарч болно.

Жишээлбэл нар гарахаас жаргах хүртэл хийхийн тулд 12 цаг орчим шаардах болно, бодит амьдрал дээр энэхүү үзэгдлийг 12 цагийн турш харах бол time lapse хийсний дараагаар энэхүү үйл явдлыг хэдхэн секундын дотор харах боломжтой болох юм.


Юуны өмнө хэдэн зайлшгүй мэдэх ёстой бичлэгийн хуулийг танилцуулая.
Энгийн видеонд тухайн байршилаас хамааран 24-30fps буюу 1секунд нь 24-30 зурагнаас бүрдэнэ гэсэн үг юм. (Ихэнхи Европ, Америкийн орнууд NTSC системтэй бөгөөд ихэвчлэн 29.97fps гэсэн стандарттай байдаг харин Азийн ихэнхи улсууд PAL буюу 24fps тэй байдаг). Хэрэв cinematic look буюу кино мэт мэдрэмжтэй видео хийхийг хүсвэл энэ нь 24fps тэй байна. Тиймээс 2 минутын бичлэг нийтдээ 2880frame буюу зурагнаас бүрдэнэ гэсэн үг. 

Time Lapse үнэндээ юу ч байж болно... зүгээр л алиатахаас авахуулаад нар гарах жаргах, цэцэг навч дэлбээлэх, үүлний хөдөлгөөн, амьдрал өрнөж буй гудамж, машины гэрэлнүүд, одны хөдөлгөөн гэх мэт юу ч байж болно.

За ингээд time lapse хийх гэж буй бол хамгийн түрүүнд мэдэх ёстой зүйл гэвэл хэр урт хугацааны завсартай зураг авах вэ гэдэгээ шийдэж олоорой. Жишээлбэл хэдэн секунд тутам нэг зураг дарах вэ гэдэгээ тооцоолон бодож олоорой. Ерөнхийдөө бол авч буй зүйлийнхээ хөдөлгөөнөөс хамаарна. Удаан хөдөлгөөнтэй буюу үүл гэх мэт авах бол арай урт завсартай харин машины хүний хөдөлгөөн гэх зэрэг бол арай ойр ойрхон авах. Бүр аль эсвэл цэцэг мод дэлбээлэхийг хараг бол 6,12,24 цагийн завсартай дарах гэх мэт.

За ингээд ерөнхий мэдлэг бол бий болчихлоо одоо техник талруугаа хандая. Юуны түрүүнд мэдээж камераа сонгох (хэрэв камер байхгүй бол), ерөнхийдөө бол DLSR төрлийн камерууд хамгийн сайн тохирно.

Камернаас гадна хэрэгтэй зүйлс:
Хөл (Tripod, NOT Monopod). Хөлгүйгээр бол ерөнхийдөө time lapse хийнэ гэсэн ойлголт бараг үгүй, магадгүй ямар нэгэн газар тавьж болох хэдий ч хөлтэй бол хамгийн сайн хийж болно. Учир нь камераа time lapse хийх явцад хөдөлгөхгүй байх хамгийн чухал.

Intervalometer (Монголоор юу гэж хэлэх юм мэдэхгүй юм байна :P). Энэ яадаг эд вэ гэхлээр ерөнхийдөө зурагны хооронд хэр хугацаатай байхыг л тохируулагч юм. Үүнтэй байхад time lapse хийх нь маш хялбар бөгөөд хоорондох зайгаа тохируулаад хэдэн зураг авахаа тохируулаад орхиод л болоо. Мэдээж үнэтэй төрөл нь олон олон тохируулгатай. Үүнгүйгээр time lapse хийнэ гэдэг аягүү ядаргаатай бөгөөд гараараа shutter аа дарахад хөл дээр байсан ч хөдөлгөөн орчихсон байдаг.

Хэрэв дээрх зүйл байхгүй буюу авах боломжгүй бол өөр нэг арга бий. Тэр нь програм бөгөөд үүнийг ашиглахад laptop-оо мөн адил чирж явах хэрэг гарна гэсэн үг юм. Гүүглээс хайгаад үзвэл олон олон төрлийн програмууд windows, mac гэх системүүд дээр бий.


Анхны удаа хийж байгаа бол хийснийхээ дараа муухай болчихлоо гэж битгий санаа зовоорой, хүн бүр л шууд төгс хийж эхлэхгүй нь лавтай.
Харин хийхийнхээ өмнө анхаарах хэд хэдэн зүйлс:

- тест зураг авч үзээрэй. Тэгсэнээр өнцөг, өнгө гэх мэт зүйлүүдээ бататгаж авах нь чухал.
- ерөнхийдөө HDR-р хийхгээгүй бол JPG формат дээр авах нь хамгийн зөв сонголт. JPG -ээ хамгийн дээд тохиргоон дээр нь аваарай. Мөн Raw -р авах юм бол мемори нь дороо дуусна гэдгийг анхаарна уу.
- бүх тохиргоогоо manual болго. ямар ч auto дээр байх ёсгүй! Шалтгаан нь бол ойлгомжтой, ямар нэгэн тохиргоо нь auto бол зураг бүр чинь өөр өнгө юмуу ямар нэгэн байдлаар өөр гарч time lapse чинь авах юмгүй болно.
- хэрэв боломжтой бол нэмэлт баттеритэй явах.
- нэмэлт мемори кардтай явах.
- байршилаа сайн сонгох, учир нь түр эхлүүлчихээд дахиад өөр гоё байрлал олчихвол дахиад л эхлэх буюу хайран цагаа алдана, тиймээс газраа сайн төлөвлө.
- мөн мэдээж камераа алдчихалгүйхэн шиг сайн хараарай...

за ингээд хийж дуусчихаад хэр удаан хугацааны бичлэг хийхээсээ хамааран 100 магадгүй хэдэн мянган зураг бий болно. Зарим тохиолдолд энэ олон зургандаа тодорхой хэмжээний засвар хийх шаардлага гардаг, энэ нь мэдээж нэг нэгээн нь гэвэл мөдгүй нь лавтай. Харин ингэж их цаг алдалгүйгээр хурдасгах арга бас бий... энэ нь мэдээж Photoshop, Lightroom юм. өөр олон програм байгаа ч энэ 2г хүмүүс хамгийн өргөн хэрэглэдэг.

Photoshop дээр гэвэл (File -> Automate -> Batch) гэж бүх зурганд нэг төрлийн засвар оруулж болно.

харин Lightroom дээр бол нэг зурагаа янзлаад дараа нь бүх зурагаа идэвхижүүлээд Sync дарах.

Ингээд зурагнуудаа янзалж дуусчихаад одоо видео болгох л үлдлээ. Харин тэгэхийн тулд хүмүүсийн хамгийн өргөн хэрэглэдэг програм бол Quicktime Pro 7 програм юм, энэхүү програм нь Win/Mac аль алинд нь байдаг. Мэдээж үүнээс гадна олон програмаар хийж болно жишээлбэл: After Effects, Premiere, FCP ...

Ингээд л таны time lapse ерөнхийдөө бэлэн боллоо. Өөр илүүг хиймээр байвал өөр хэд хэдэн хэрэгсэл хэрэгтэй болно жишээлбэл: Dolly Rig гэх мэт.




Өөр асуух зүйл байвал коммент доор үлдээнэ үү :)


Мөн доорх линкүүд дээр дарж VIDEO INSPIRATION цувралуудад орж байсан Time Lapse -уудыг сонирхоорой...

Video Inspiration 5
Video Inspiration 6

за ингээд амжилт хүсье... гоё гоё бүтээл хийгээрэй :)

No comments:

Post a Comment